Стрессийн хүчин зүйл, түвшинг тогтоох тест_Монгол
 
Стресс тест_Ажлын байр Монгол

Ажлын байрны стрессийн өөрийн үнэлгээ.

Ажлын байран дахь стрессийн түвшин үүсгэж байгаа хүчин зүйлийг үнэлэх үнэлгэх өөрийн үнэлгээний тест.

Та стресстээд байна уу? Стресст орсон эсэхээ тогтоох хэрэгцээ танд гарсан юм биш биз? Хөдөлмөр эрхлэгчдийн стрессийн түвшин тогтоож, стресс үүсгэж байгаа ямар хүчин зүйлүүдтэй холбоотой байгаа эсэхийг тус үнэлгээг хийснээр  тогтоож өгөхөд бид  танд туслах болно. 

Та эмнэлэг шинжилгээ өгөх цаг авчээ. Тэр тусмаа цусны шинжилгээний,  цаг авсан бол маш хариуцлагатай байж орой 19 цагаас хойш юм идэхгүй өлөн байж, цагтаа очихыг хичээдэг.

Үүнтэй адил сэтгэлзүйн тест нь танаас асуултыг тайван орчинд ганцаараа байж, асуулт бүрийг анхааралтай уншин, хариултыг бөглөх гээд хариуцлагатай үнэлгээнд хандахыг хүсэмжилдэг юм шүү.

Заавар: Тестийг ганцаараа тайван байх орчинд бөглөхийг хичээгээрэй. Хариултыг сонгохдоо өөрт хамгийн их тохирч байгаа хувилбарыг сонгоно уу. Өнгөрсөн 4 долоо хоног буюу 1 сарын турш доорх мэдрэмжүүд төрж байсан эсэх, хэр удаан үргэлжилсэн эсэхийг бодож хариулахыг хичээгээрэй.

1. Миний ажил их ачаалалтай байдаг
1. Маш их
2. Дунд зэрэг
3. Бага зэрэг
4. Ачаалалгүй
2. Би ажлаа шаардлагатай хугацаанд нь гүйцэтгэж амждаггүй.
1. Огт амждаггүй
2. Амжуулахыг хичээдэг
3. Заримдаа амжуулдаг
4. Гүйцэтгэж чаддаг
3. Ажил дээрээ би хүчээ дайчлан шаргуу ажиллах ёстой байдаг.
1. Хамаг хүчээ дайчилдаг
2. Шаргуу ажиллахыг хичээдэг
3. Бага зэрэг хүчээ дайчилдаг
4. Огт хүчээ дайчилдаггүй
4. Миний ажил надаас маш их анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг шаарддаг.
1. Маш их анхаарал шаарддаг
2. Дунд зэргийн анхаарал шаарддаг
3. Бага зэргийн анхаарал шаарддаг
4. Огт анхаарал шаарддаггүй
5. Миний ажил надаас онолын болон техникийн өндөр мэдлэг, ур чадвар шаарддаг тул надад бэрхшээлтэй байдаг.
1. Маш өндөр мэдлэг, чадвар шаарддаг
2. Дунд зэргийн мэдлэг, чадвар шаарддаг
3. Бага зэргийн мэдлэг, чадвар шаарддаг
4. Огт чадвар шаарддаггүй
6. Би бүхэл өдрийн турш зөвхөн ажлынхаа талаар байнга бодох хэрэгтэй байдаг.
1. Маш их бодогддог
2. Дунд зэрэг бодогддог
3. Бага зэрэг бодогддог
4. Огт бодогддоггүй
7. Миний ажил надаас биеийн идэвхитэй /физиoлогийн/ хөдөлгөөнтэй байдал шаарддаг.
1. Маш их шаарддаг
2. Дунд зэрэг шаарддаг
3. Бага зэрэг шаарддаг
4. Огт шаарддаггүй
8. Би ажлаа өөрт тохирсон хэмнэл хурдаараа хийж болдог.
1. Тиймээ, өөрийн хэмнэлээ ажиллаж болдог.
2. Өөрт тохирсон хэмнэл хурдаараа ажиллах боломжтой
3. Өөрт тохирсон хэмнэл хурдаараа ажиллахад асуудалтай
4. Огт өөрт тохирсон хэмнэлээрээ ажиллах боломжгүй
9. Би өөрийнхөө ажлыг хэрхэн ямар дараалалтайгаар яаж хийхээ зохицуулж болдог.
1. Зохицуулж чаддаг
2. Зохицуулахыг хичээдэг
3. Зохицуулахад асуудалтай
4. Огт зохицуулж чаддаггүй
10. Би ажлын байран дээр хийх ажил үүргүүдэд өөрийнхөө бодлыг тусгаж чаддаг.
1. Чөлөөтэй тусгаж чаддаг
2. Тусгахыг хичээдэг
3. Бага зэрэг тусгадаг
4. Огт тусгаж чаддаггүй
11. Би ажлын байр дээрээ өөрийн мэдлэг, ур чадвараа ховорхон харуулдаг.
1. Маш сайн харуулж чаддаг
2. Харуулахыг хичээдэг
3. Бага зэрэг харуулдаг
4. Огт харуулж чаддаггүй
12. Манай алба/тасаг/хэлтэс/багийнхний дотор санаа бодлын зөрүүтэй байдал харагддаг.
1. Маш их харагддаг
2. Дунд зэргийн зөрчилдөөнтэй
3. Бага зэргийн зөрчилдөөнтэй
4. Огт харагддаггүй
13. Манай алба/тасаг/хэлтэс/багийнхан бусад багийнхантай нийцэл таарамж сул байдаг
1. Таарамж сайтай
2. Дунд зэргийн таарамжтай
3. Бага зэргийн таарамжтай
4. Огт таарамжгүй
14. Манай хамт олны уур амьсгал нөхөрсөг.
1. Маш нөхөрсөг уур амьсгалтай
2. Манай хамт олон нөхөрсөгдүү
3. Нөхөрсөг гэж хэлэхэд хэцүү
4. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байдаг.
15. Манай ажлын байрны орчин нөхцөл муу (Жишээ нь: дуу чимээ, гэрэлтүүлэг, температур, агааржуулалт гэх мэт)
1. Маш муу
2. Дундаж
3. Дажгүй
4. Маш сайн
16. Миний ажил надад тохирсон ажил.
1. Маш их тохирсон
2. Дунд зэргийн тохиромжтой
3. Бага зэргийн тохиромжтой
4. Огт тохироогүй
17. Миний ажил надад чухал.
1. Маш чухал
2. Дунд зэрэг чухал
3. Бага зэрэг чухал
4. Огт чухал биш
Сүүлийн 1 сарын хугацаанд таны ажлын идэвхи, эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг бодож асуултанд хариулна уу.
Сүүлийн 1 сарын хугацаанд таны ажлын идэвхи, эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг бодож асуултанд хариулна уу.
18. Сүүлийн 1 сарын хугацаанд би маш идэвхтэй байгаа
1. Үгүй
2. Хааяа идэвхтэй
3. Ихэвчлэн идэвхтэй
4. Тийм
19. Би эрч хүчээр дүүрэн байгаа
1. Ямар ч эрч хүчгүй
2. Заримдаа эрч хүчтэй
3. Ихэвчлэн эрч хүчтэй
4. Байнга эрч хүчтэй
20. Би маш сэргэлэн цовоо байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
21. Би уур бухимдал мэдэрч байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
22. Би дотроо бугшсан уур цухалдалтай, ааш муутай байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
23. Би төвөгшөөж, цухалдахдаа амархан байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
24. Би маш их ядарч буйгаа мэдэрч байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
25. Би ядарсан сульдуу байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
26. Би цог золбоогүй үлбэгэр болсон санагдаж байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
27. Би өөрийн эрхгүй түгшүүр мэдэрч байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
28. Би аюул мэдрээд, санаа зовж түгшээд байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
29. Би нэг л тайван бус байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
30. Би сэтгэл гутралд орсон байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
31. Надад ямар ч зүйл хийх нь утга учиргүй мэт бодол төрж байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
32. Би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
33. Надад бүх юм саарал дүнсгэр мэт мэдрэмж төрж байгаа
1. Огт үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
34. Би хийх ёстой ажлаа дуусгаж гүйцэлдүүлж чадахгүй байгаа
1. Байнга гүйцэтгэж байгаа
2. Заримдаа гүйцэтгэж байгаа
3. Ихэвчлэн гүйцэтгэж чадахгүй байгаа
4. Огт гүйцэтгэж чадахгүй байгаа
35. Надад уйтгар гунигтай мэдрэмж төрдөг
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Байнга
36. Миний толгой эргээд байгаа мэдрэмж төрж байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
37. Миний булчин, үе мөч өвдөөд байгаа
1. Үгүй
2. Заримдаа өвдсөн
3. Ихэвчлэн өвдсөн
4. Тийм
38. Миний толгой өвдөөд байгаа
1. Үгүй
2. Заримдаа өвдсөн
3. Ихэвчлэн өвдсөн
4. Тийм
39. Миний хүзүү, мөр хөшөөд, хуян хөөрөөд байгаа
1. Үгүй
2. Заримдаа өвдсөн
3. Ихэвчлэн өвдсөн
4. Тийм
40. Миний нурууны доод хэсгээр өвдөөд байгаа
1. Үгүй
2. Заримдаа өвдсөн
3. Ихэвчлэн өвдсөн
4. Тийм
41. Миний нүдний гүн рүү хатгаад, нүд амархан ядраад байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
42. Би зүрх хүчтэй дэлсэх, амьсгал давчдахыг мэдэрч байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
43. Миний гэдэс мушгиад, ходоод өвдөөд байгаа
1. Үгүй
2. Заримдаа өвдсөн
3. Ихэвчлэн өвдсөн
4. Тийм
44. Миний хоол идэх дуршил буурсан
1. Дуршил буураагүй
2. Бага зэрэг буурсан
3. Дунд зэрэг буурсан
4. Маш их буурсан
45. Миний өтгөн хатаад аль эсвэл байнга гүйлгээд байгаа
1. Үгүй
2. Заримдаа
3. Ихэвчлэн
4. Тийм
46. Би сайн унтаж амарч чадахгүй байгаа
1. Сайн унтаж амарч байгаа
2. Заримдаа унтаж амарч байгаа
3. Ихэвчлэн амарч чадахгүй байгаа
4. Ерөөсөө амарч чадахгүй байгаа
Эргэн тойрныхоо хүмүүстэй холбоотой дараах асуултуудад та, таны нөхцөл байдалд хамгийн оновчтой тохирох асуултанд хариулна уу
Эргэн тойрныхоо хүмүүстэй холбоотой дараах асуултуудад та, таны нөхцөл байдалд хамгийн оновчтой тохирох асуултанд хариулна уу
47. Би дараах хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг
1. Маш чөлөөтэй
2. Дажгүй
3. Хааяа
4. Огт үгүй
Удирдлага
Ахлах
Хамт ажиллагсад
Хань нөхөр
Найз нөхөд
Аав ээж, үр хүүхэд
48. Та хувийн асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл дараах хүмүүс таныг хэр сайн сонсох вэ?
1. Маш сайн сонсдог
2. Сайн сонсдог
3. Бага зэрэг сонсдог
4. Огт сонсдоггүй
Удирдлага
Ахлах
Хамтран ажиллагсад
Хань нөхөр
Найз нөхөд
Аав ээж, үр хүүхэд
49. Та сэтгэл ханамжийн талаар дараах асуултуудад хариулж, таны нөхцөл байдалд хамгийн оновчтой тохирохыг нь сонгоно уу. Би сэтгэл хангалуун
1. Бага
2. Дунд зэрэг
3. Хангалуун
4. Маш их
Хийж гүйцэтгэх байгаа ажилдаа
Гэр бүлийн/ үерхэл нөхөрлөлийн харилцаа
Нийгмийн амьдрал
Ажиллах орчин нөхцөлд
Гэр бүлийн хувийн амьдралдаа
Танд стресс үүсгэж байгаа бусад хүчин зүйлүүдэд оноо өгнө үү. Огт стресс үүсгэдэггүй бол 1 оноо, Бага зэрэг үүсгэдэг бол 2, Дунд зэрэг бол 3 оноо, Хүчтэй бол 4 оноо, Маш хүчтэй стресс үүсгэх хүчин зүйл болж байгаа бол 5 оноо өгнө. Мөн та сонголт хийхгүй  шаардлагагүй гэж үзвэл алгасаж болно.
1
2
3
4
5
Харилцааны зөрчил
Санхүү эдийн засаг
Удирдлагын арга барил
Гэр бүлийн үл ойлголцол
Үр хүүхдийн асуудал /сургууль, өвчин, эмгэг, ажил төрөл гэх мэт/
51. Та өөрөө өөртөө хир сэтгэл хангалуун байна. 1-5 Одоор дүгнэнэ үү.
Тест дууссаны дараа өөрийн хэрэглэдэг тус тестийг бөглөхөд хэрэглэсэн төхөөрөмж болох утас, тавлет, компьютер дээр байгаа бүртгэлтэй email, сошиал хаягаа  үнэн зөв ахин оруулснаар таны тестийн үр дүн автоматаар гарч ирэхийг анхаарна уу. Та бүртгэлтэй имайл дарсны дараа "Confirm" гэж гарч ирснийг дарна уу.
Худал зөрүүтэй оруулсан тохиолдолд таны үнэлгээний  үр дүн харагдахгүй болохыг анхаарна уу.
Хүндэтгэсэн,
Сэтгэлзүйн үнэлгээний Баталгаат-Найдварт-Тохирц байдлыг стандарчилалыг хангах психометрик судалгаа явуулдаг Психометрик ХХК түүний дэргэдэх Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн
www.facebook.com/setgelsudlal.mn/
Утас: 70007188, 80447188

{"name":"Стресс тест_Ажлын байр Монгол", "url":"https://www.quiz-maker.com/QT1E6IJ5H","txt":"Стрессийн түвшин тогтоох тест- Ажлын байр Та стресстээд байна уу? Стресст орсон эсэхээ тогтоох хэрэгцээ танд гарсан юм биш биз? Хөдөлмөр эрхлэгчдийн стрессийн түвшин тогтоож, стресс үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг нэг нь таныг ажлын байртай холбоотой эсэхийг тогтоож өгөхөд танд туслах болно.  Заавар: Тестийг ганцаараа тайван байх орчинд бөглөхийг хичээгээрэй. Хариултыг сонгохдоо өөрт хамгийн их тохирч байгаа хувилбарыг сонгоно уу. Өнгөрсөн 4 долоо хоног буюу 1 сарын турш доорх мэдрэмжүүд төрж байсан эсэх, хэр удаан үргэлжилсэн эсэхийг бодож хариулахыг хичээгээрэй., 1. Миний ажил их ачаалалтай байдаг, 2. Би ажлаа шаардлагатай хугацаанд нь гүйцэтгэж амждаггүй.","img":"https://www.quiz-maker.com/3012/CDN/69-3056403/stress-nuur-ok.jpg?sz=1200-00000052661000005300"}
Powered by: Quiz Maker