Монголын Бие хүний төрх байдлын MPTI тест_Updated 2023

Монголын Бие хүний төрх байдлын MPTI тест_Updated 2023
Монголын Бие хүний төрх байдлын MPTI тест 
 
Зорилго: Бие хүний хувийн онцлог, зан араншин, төрх байдлын давамгайлах шинжийг тодорхойлно.
Асуултын тоо: 94
Зарцуулах хугацаа: 15-20 минут
 
Сэтгэлзүйн тест нь амжилтын буюу академик шалгалтын тестээс ялгаатай нь зөв буруу хариулт гэж байхгүй тул тайван орчинд асуултыг уншиж, хэт их эргэлзэж бодолгүйгээр тохиромжтой санагдсан хариултыг сонгон бөглөнө үү.
 
Сэтгэл зүйн тестийн Психометрик ХХК нь Бие хүний зан төлөв, давуу ба сул тал, оюун ухаан, амжилт, сурлага, мэдлэгийн түвшин, мэргэжлийн ур чадвар тогтоох сэтгэлзүйн проектив тестүүдийг Монгол хүний, нас, сэтгэлзүй, хэл, соёлын онцлогт тохируулан нутагшуулж, Баталгаат-Найдварт-Тохирц чанар ханган хүүхэд, хувь хүн, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлж байна.  
 
Имэйл хаягаа бичнэ үү. Таны бичсэн имэйл хаягаар тайлагнал илгээгдэнэ.
Амьдарч байгаа газар? Хот, аймаг,
Таны Мэргэжил
Хүйс
Эрэгтэй
Эмэгтэй
Таны ажиллаж байгаа мэргэжлийн салбар
1. Худалдаа үйлчилгээ
2. Хүний нөөц, захиргаа
3. Хөдөө аж ажуй
4. Боловсрол, Багш, Эрдэм шинжилгээ
5. Марктенг, борлуулалт
6. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүн
7. Банк санхүү
8. Мал аж ахуй
9. Cоёл урлаг
10. Цэрэг, Цагдаа, тусгай хүчин
Бусад
Тодорхой болгоно уу:
Нэгдүгээр хэсэг: Асуултыг уншаад өөрийн тань мэдрэмжтэй ижил төстэй, танд аль ойр санагдаж байгаа хариултыг сонгоорой!
 
 
1. Та ерөнхийдөө ...............
A. Бусадтай хэл амаа амархан олдог хүн.
Б. Дуу цөөтэй даруу хүн.
2. Хэрвээ та багш байсан бол ............................ заах байсан.
A. Баримт дурдсан хичээл
Б. Онол шинжлэх ухааны тоо баримт тайлбарласан хичээл
3. Магтаал сайшаалын үг их хэрэглэдэг хүнийг...................... гэж дүгнэдэг.
А. Сэтгэл мэдрэмж бодитой хүн
Б. Юмны учир шалтгааныг олдог хүн
4. Та нэг өдөр хаа нэг тийшээ явах бол............
А. Хэзээ, хаашаа юу хийхээр явахаа урьдчилан төлөвлөж байж гардаг
Б. Урьдчилж төлөвлөхгүйгээр дуртай үедээ эсвэл найз нар явья гэвэл гараад явчихдаг.
5. Би ................................................................. хүн.
А. Маш цөөхөн гүн нөхөрлөдөг найз нартай
Б. Олон талын өргөн хүрээг хамарсан найз нартай
6. Ажлын төлөвлөгөө дагах нь ....................
А. Надад сайн тохирдог
Б. Намайг давчдуулдаг.
7. Би ерөнхийдөө .................... амархан учраа олчихдог.
А. Юмны учир шалтгааныг тайлбарлаж ярьдаг хүмүүстэй
Б. Бодит, гүйцэтгэлийн ажилтай хүмүүстэй
8. Надад.................................... дасан зохицох хэцүү байдаг.
А. Тогтсон хуваарьт баригдан ажиллахад
Б. Байнгын өөрчлөлтөнд
9. Таны ойр дотны хүмүүс таны мэдрэмж, сэтгэл санаа ямар байгааг...............
А. Бараг ихэнх үйлдэл дээр минь мэдчихдэг.
Б. Зөвхөн өөрийнхөө мэдрэмжийг онцгой тохиолдолд л хэлэхэд мэддэг.
10. Би.................... маш болгоомжтой ханддаг.
А. Хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл хийчихвий гэж
Б. Бусдын сэтгэл санаанд юм хийчихвий, гомдоочихвий гэж
11. Та хаа нэгтээ олон хүмүүсийн дунд /уулзалт, үдэшлэг, хуралд/ орохоороо...............
А. Дунд нь ороод олон хүнтэй танилцаж ярилцаад явчихдаг.
Б. Ганц нэг цөөн хүнтэй ярилцаж байгаад таардаг.
12. Хүмүүс таныг "Энэ хүн хэн бэ?" гэж сонирхож сонжоод байвал.....
А. Хангалттай нээлттэй байдаг ч тэдэнд өөрийнхөө талаар бүрэн мэдээлэл өгөөгүй юм байх даа гэж бодно.
Б. Тэдний намайг анхаарч байгаа эсэх нь надад хамаагүй.
13. Би ........................
А. Оюун ухаанаараа зүрх сэтгэлээ удирддаг хүн.
Б. Зүрх сэтгэлдээ оюун ухаанаа удирдуулдаг хүн.
14 . Та ямарваа нэг арга хэмжээнд .......................
А. Урдьчилан цаг өдөр товлож, төлөвлөж байж оролцдог.
Б. Болох юм болдогоороо болно гээд төлөвлөхгүйгээр явж очоод оролцдог.
15. Би найз нарынхаа дунд...........
А. Аливаа үйл явдлыг хамгийн сүүлд сонсдог хүн нь.
Б. Бусдын талаар хамгийн их мэдээлэлтэй байдаг хүн нь.
16. Хийх ажлынхаа төлөвлөгөөг жагсаалтаар гарган 7 хоногийн эцэст юу хийж гүйцэтгэснээ хянаж нэгтгэдэг.
A. Энэ арга надад тохирдог. Би 7 хоногийн төгсгөлд дүгнэлт хийж, дараа 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргадаг.
Б. Хийх ажлын жагсаалт гаргадаг ч дүгнэлт хийлгүй орхичихдог.
В. Ингэж төлөвлөгөө гаргавал би стрессдэж дуусдаг.
17. Та.................................................найзтай болохыг хүсдэг.
А. Дандаа шинэ санаа, санаачилга гаргадаг
Б. Тайван тогтвортой
18. Би................................................ амжилт гаргадаг хүн.
А. Урьдчилж төлөвлөлгүйгээр, гарч ирсэн асуудлыг хурдан шуурхай олж хараад, шийдвэрлэж
Б. Урьдчилж төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу няхуур хөдлөж
19. Би ............................эвгүй байдалд орсноо мэдэрдэг.
А. Онигоо ярих гэж байгаад
Б. Ярианыхаа сэдвийг сольж байгаад
В. Маргааш нь юмуу хэд хоногийн дараа ингэж хэлэх ёстой байжээ гэж бодож
20. Та бүлэг хүмүүс дунд орохоороо .........................
А. Өөрийгөө танилцуулаад явдаг.
Б. Бусад хүн өөрийг тань танилцуулахыг хүлээдэг.
21. Би .................
А. Прагматик төрлийн хүн
Б. Онолч төрлийн хүн
22. Би............
А. Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжээ логик учир шалтгааны өмнө тавьдаг.
Б. Логик учир шалтгаанаар тунгаахыг сэтгэл мэдрэмжийн өмнө тавьдаг.
23. Нэг ажлын байран дээр тогтвортой суугаад, тодорхой хуваарьт хугацаанд, тодорхой нэг ажил үүргийг гүйцэтгэх нь надад
А. Төлөвлөгөөнд өгсөн ажил үүргийг хийж гүйцэтгэхэд боломжийн зүгээр санагддаг.
Б. Хуваарийн дагуу шахаж ажиллах нь тааламжгүй санагддаг.
24. Би.....................
А. Тодорхой нэг нөхцөл байдалд, тодорхой нэг юмны талаар ярьдаг.
Б. Ярих боломж гарвал юуны ч талаар ямар ч сэдвээр амархан ярилцчихдаг
25. Хэн нэгэн таниас хагас сайны өглөө юу хийх гэж байгаа талаар асуувал....
А. Юу төлөвлөх гэж байгаагаа шууд хэлчихдэг.
Б. Нэг өдөрт багтааж хийж амжих эсэхээ мэдэхгүй олон зэрэг хийх ажлуудаа дурддаг.
В. Ямарваа нэг ажил төлөвлөөгүй “юу болохыг харая” гэж хэлдэг.
26. Би ном уншиж байхдаа..........
А. Уран сайхны хэтрүүлэгтэй ч бай, бодит ярианы хэлбэртэй ч бай бүгдийг нь ташааж уншдаг.
Б. Зохиолч нь яг ямар санаа илэрхийлэх гээд байгаа юм бол гэж боддог.
27. Би..................
А. Яг цагийг нь тулгаад эцсийн мөчид аливаа ажлыг хийдэг.
Б. Ажлаа цагийг нь тулгаад хийвэл бухимдаж нервтдэг.
28. Би уулзалт, цуглаан, тэмцээн уралдаан гэх мэт олон хүмүүс цугласан газар.........
А. Нэг мэдэхэд дунд нь орж гар бие оролцоод, зохицуулаад явчихдаг.
Б. Хүмүүс өөрсдийнхөөрөө байж, ярьж, баярлаж цэнгэг гээд орхидог.
Хоёрдугаар хэсэг: Өгөгдсөн үгнүүдийн утгыг бодож, танд хамгийн ойр тохирох үгийг сонгоно уу.
29. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Бүтээх
Б. Санаачлах
30. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Үр ашиг
Б. Ерөөл хишиг
31. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Төлөвлөгөөтэй
Б. Төлөвлөгөөгүй
32. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Шинийг санаачилдаг
Б. Бүтээн босгодог
33. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Шүүмжилдэггүй
Б. Шүүмжилдэг
34. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Яриасаг
Б. Дуу цөөтэй
35. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Мэдрэмтгий
Б. Увдистай
36. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Болгоомжтой
Б. Итгэмтгий
37. Өөрт тань хамгийн ойр буух үгийг сонгоно уу?
А. Системтэй
Б. Эмх замбараагүй
38. Өөртөө тохирох үгийг сонго
А. Шовх орой
Б. Үндэс суурь
39. Өөрт тань хамгийн ойр буух үгийг сонгоно уу?
А. Зөөлөн
Б. Хатуу
40. Танд ойр санагдах үгийг сонгоно уу?
А. Сэргэлэн
Б. Дөлгөөн
41. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Бүтээгдэхүүн
Б. Загвар
42. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Тэвчээртэй
Б. Өршөөмтгий
43. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Эмх журамтай
Б. Эмх замбараагүй
44. Танд тохирох үгийг сонгоно уу?
А. Онол
Б. Туршлага
45. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Сэтгэлээрээ
Б. Холын бодолтой
46. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Ярьдаг
Б. Бичдэг
47. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Тодорхой
Б. Хийсвэр
48. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
A. Санаатай
Б. Сэтгэл хөдлөлтэй
49. Өөртөө ойр санагдах үгийг сонгоно уу?
A. Шийдвэртэй
Б. Түлхээстэй
50. Өөртөө ойр санагдах үгийг сонгоно уу?
А. Тэмдэг тэмдэглэгээ
Б. Дохио илэрхийлэл
51. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Энхийг тогтоогч
Б. Шүүгч
52. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Эвсэг
Б. Салангид
Гуравдугаар хэсэг: Асуултуудыг уншаад өөрийн мэдрэмж, үйлдлээ илэрхийлэхэд тань ойрхон санагдаж байгаа бодомжийг сонгоно уу.
53.Та дөнгөж танилцсан шинэ хүмүүст өөрийнхөө сонирхдог зүйлийг шууд хэлэх үү?
А. Шууд хэлнэ
Б. Тэдгээр хүмүүсийг сайн мэддэг болсныхоо дараа л хэлнэ.
54. Бусад хүмүүсийн арга барилаар аливаа зүйлийг хийх нь ............
А. Тухайн зүйлийг хийх оновчтой арга.
Б. Бусдыг дуурайх албагүй. Өөрөө санаачилж шинэ аргаар хийнэ.
55. Би ...................................... хамгийн буруу зүйл гэж үздэг.
А. Бусдад ойлгомжгүй байдлыг
Б. Шалтгаан нөхцөл нь тодорхой биш байдлыг
56. Өдөр бүр тогтмол хуваариар ажиллах нь....
А. Ямарваа нэг юмыг дэс дараатай, багаас их рүү нь сурч хийх нь хамгийн сайн арга.
Б. Хэдий хэрэгтэй ч гэсэн төвөгтэй байдаг
57. Олон нийт цугласан үдэшлэг, уулзалт, цуглаан дээр очоод .......
А. Удаж төдөлгүй уйдаж залхдаг.
Б. Баяр баясгалантай хөгжилтэй байдаг .
58.Танд нэгэн томоохон төслийг долоо хоногийн дотор хийж дуусгах шаардлага тулгарчээ. Тэгвэл та ....
А. Хийх ажлын жагсаалтаа гарган, дэс дараалалтайгаар гүйцэтгэж, нэгтгэнэ.
Б. Сандарч тэвдэн хаанаас нь эхлэхээ мэдэхээ больдог.
59.Танд асуудлыг шийдвэрлэхэд........................................... хамгийн чухал юм шиг санагддаг.
А. Боломжит хувилбарыг олж харах нь
Б. Бодит факт баримтанд тулгуурлах нь
60.Танд яаралтай биш ч ойрмогхон хийх ёстой нэг чухал ажил, эсвэл нэг юм худалдаж авах хэрэгтэй байгаа......
А. Хэрэг болтол нь мартчихдаг.
Б. Өөртөө сануулах зорилгоор хаа нэгтээ бичиж тэмдэглэдэг.
В. Сануулах, бичих тэмдэглэх ямар ч үйлдэл хийдэггүй, толгойдоо тээсээр явдаг.
61.Та......................................... хүн.
А. Өөрийн сэтгэл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг
Б. Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг өөртөө хадгалдаг
62.Та ..............................хүн.
А. Уламжлал болсон тогтсон аргаар асуудлыг шийдэхийг дэмждэг
Б. Алдаа дутагдлыг олж харан шийдвэрлэгдээгүй асуудлыг сөхөн гаргаж ирж чаддаг.
63. Та......................хүнтэй хамтран ажиллахыг чухалчилдаг.
А.Эелдэг
Б.Шулуун шудрага
64. Хувцас загварын шинэ моод гарахад та...
А. Нээх сонирхдоггүй.
Б. Хамгийн түрүүнд сонирхож үзэхийг хичээдэг.
65. Та төсөл болон ажлыг хийхдээ......................
А. Эхнээс нь өдөр тутмын төлөвлөгөөтэй ажиллаж, хугацаанаас нь өмнө дуусгаж өөртөө чөлөөт цаг гаргадаг.
Б. Олон талаас нь судалж, бодсоор яваад хамгийн сүүлийн мөчид, маш их хурдтайгаар, цаг хугацаатай уралдан хийж амжилттай дуусгадаг.
66. Та ................................ ..................... илүү зохистой гэж үздэг.
А. Цаг үетэйгээ зэрэгцэж байх нь
Б. Ёс уламжлалаа хадгалах нь
67. Та өдөр тутмын ажил дээрээ .................. /Зөвхөн энэ асуултанд 2 хувилбар сонгоно уу./
А. Цаг хугацаатай уралдсан завгүй ажилд дуртай.
Б. Цаг хугацаанд хавчигдсан ажилд дарагдсан байх дургүй.
В. Шахалтанд орж ажлаар даруулахгүйн тулд ажлаа сайн төлөвлөж, хийх ажлаа өдөр өдөрт нь гүйцэтгэх дуртай.
68. Та өөрийгөө ............................................... гэж боддог.
А. Хүмүүсийн дундажтай харьцуулахад аливаа асуудалд илүү урам зоригтой өөдрөгөөр ханддаг хүн
Б. Хүмүүсийн дундажтай харьцуулбал сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн
69. Та магтаал сайшаалын үгийг ............................... хүнд илүү хэлдэг.
А. Мэдрэмжтэй
Б. Холыг харсан ухаалаг
70. Танд............................................... муухай санагддаг.
А. Хичнээн сайн үйл хийлээ ч урмын үг хэлэхгүй бол
Б. Сайн үйл хийсэн гээд хэт бялдуулчилж, магтаад байвал
71. Та маш чухал ажлыг хийхийн өмнө .........
А. Эхлэхээсээ өмнө маш няхуур төлөвлөж, зохион байгуулж гүйцэтгэдэг
Б. Юу чухал байна? Хамгийн түрүүнд чухал зүйлээс эхэлж хийдэг.
72. Таныг ................................................
А. Таньж мэдэхэд хэцүү
Б. Таньж мэдэхэд хэцүү биш
73. Миний нэг өдрийн ажил үүргийн ихэнх хувь нь.....
А. Тайван амгалан байдаг гэж боддог.
Б. Уйтгартай дүнсгэрдүү байдаг гэж боддог.
74. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Хүлээн ав
Б. Өөрчил
75. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Бод
Б. Мэдэр
76. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Цаг баримтал
Б. Өөртөө тохируул
77. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Үзэл баримтлал
Б. Эргэлзээгүй баримт
78. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Хүлээн зөвшөөр
Б. Хэлэлц
79. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Үдэшлэг
Б. Театр
80. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Мэдэгдсэн
Б. Мэдэгдээгүй
81. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Ятгасан
Б. Сэтгэлд нь хүрсэн
82. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Байнгын тогтвортой
Б. Өөрчлөгдөн шинэчлэгддэг
83. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Зурагласан
Б. Үгчилсэн
84. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Намбалаг
Б. Тулхтай
85. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Чанга
Б. Сул
86. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Баримт нотолгоо
Б. Үзэл санаа
87. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Зарчимтай
Б. Тавилантай
88. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
Б. Журамтай
Нөхөрсөг
89. Өөрт тохирох үгийг сонгоно уу?
А. Мөрөөдөмтгий
Б. Бодитой
90. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Зохицсон
Б. Дүн шинжилгээ хийсэн
91. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Тунхагладаг
Б. Онол барьдаг
92. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Шударга ёс
Б. Өршөөл нигүүлсэл
93. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Хянамгай
Б.Түргэн
94. Өөртөө тохирох үгийг сонгоно уу?
А. Хэн
Б. Юу
{"name":"Монголын Бие хүний төрх байдлын MPTI тест_Updated 2023", "url":"https://www.quiz-maker.com/Q1S5BZ3UN","emurl":1,"txt":"Монголын Бие хүний төрх байдлын MPTI тест    Зорилго: Бие хүний хувийн онцлог, зан араншин, төрх байдлын давамгайлах шинжийг тодорхойлно. Асуултын тоо: 94 Зарцуулах хугацаа: 15-20 минут   Сэтгэлзүйн тест нь амжилтын буюу академик шалгалтын тестээс ялгаатай нь зөв буруу хариулт гэж байхгүй тул тайван орчинд асуултыг уншиж, хэт их эргэлзэж бодолгүйгээр тохиромжтой санагдсан хариултыг сонгон бөглөнө үү.   Сэтгэл зүйн тестийн Психометрик ХХК нь Бие хүний зан төлөв, давуу ба сул тал, оюун ухаан, амжилт, сурлага, мэдлэгийн түвшин, мэргэжлийн ур чадвар тогтоох сэтгэлзүйн проектив тестүүдийг Монгол хүний, нас, сэтгэлзүй, хэл, соёлын онцлогт тохируулан нутагшуулж, Баталгаат-Найдварт-Тохирц чанар ханган хүүхэд, хувь хүн, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлж байна., Имэйл хаягаа бичнэ үү. Таны бичсэн имэйл хаягаар тайлагнал илгээгдэнэ., Амьдарч байгаа газар? Хот, аймаг,","img":"https://www.quiz-maker.com/3012/CDN/83-3964332/1080.png?sz=1200-00000012531000005300","accounts":"fa"}
Powered by: Quiz Maker